Monday, September 20, 2010

Хятадын засгийн газарын тэтгэлэг

БНХАУ ын засгийн газраас жил болгон 20-30 залуусыг сонгон шалгаруулж БНХАУ-д тэтгэлэгээр суралцах эрх олгодог.


Тэтгэлэг олгох баклавар, магистар, докторын тоо жил болгон адил бус байх ба тухайн жилийн тэтгэлэг олгох баклавар, магистар, докторын тоог Монгол улсад суугаа БНХАУ ын элчин сайдын яамнаас мэдэгдэнэ.

Мөн жил бүрийн 3-4 сарын хооронд сонгон шалгаруулалт явагдах бөгөөд шалгаруулалт хоёр үе шаттай байна.

Баклаварын зэрэг:

1. Баклаврын зэргээр тэтгэлэг хүсэгчдийн эхний шалгуур 11 жилийн математикийн түвшиний шалгалт байна.Хамгийн өндөр оноо авсан эхний 30-35 залууст хоёрдугаар шатны шалгаруулалтанд орох эрхийг олгодог.

2. Баклаварын зэргээр тэтгэлэг хүсэгчидийн хоёрдугаар шатны шалгаруулалт ярилцлага байх бөгөөд ярилцлагыг Монгол хэлээр авна.( ярилцлагыг хятад хэлээр , англи хэлээр өгж болдог). Ярилцлага 10-15мин үргэлжилнэ. Хоёрдугаар шатны шалгаруулалтанд тэнцсэн 20-25 оюутанд БНХАУ-д 100%-ын тэтгэлэгээр суралцах эрхийг өгдөг.

Магистрын зэрэг:

1. Магистрын зэргээр тэтгэлэг хүсэгчидийн эхний шалгуур өөрийн хийсэн бүтээсэн болон хувийн дэлгэрэнгүй мэдээллийг заасан хугацааны дотор Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яаманд өөрийн биеэр хүргэж өгөх.

2. Эхний шатанд шалгарагсад хоёрдугаар шат буюу ярилцлаганд дуудагдана.Ярилцлаганд тэнцсэн залуус БНХАУ-д 100%-ын тэтгэлэгээр суралцах эрхийг авна.

No comments:

Post a Comment

Comments

Юм хайх !

NeoBux!